Чийрэгжүүлэх, бялдаржуулалтын танхимтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян суманд чийрэгжүүлэх, бялдаржуулалтын танхим ашиглалтад оржээ. Иргэдийн
хүсэлтэд үндэслэн байгуулсан уг танхимыг орон нутгийн хөгжлийн сангийн 35 сая төгрөгөөр
санхүүжүүлж, байрны тохижилт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг Улаанбаатар
хотын "Санаа Мед" ХХК гүйцэтгэжээ.
Тус танхим нь сургуулийн хуучин
дотуур байранд байрлах бөгөөд нэн шаардлагатай 10 гаруй нэр төрлийн тоног
төхөөрөмжтэй. Мөн ЗДТГ-ын нэг ажилтныг мэргэжлийн багшийн удирдага дор сурган,
танхимын үйл ажиллагааг хариуцуулжээ. Төлбөрийн хувьд нэг цагийн 2000 төгрөг,
сарын 60 мянган төгрөг байхаар тогтож, даваа - бямба гарагт тогтмол
ажиллах аж.