Нийт хүн амын 30 гаруй хувь нь хүүхэд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-11 18:44:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, залуучуудын хөгжлийн салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа. Энэ үeэр 2022-2024 онд Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн аж.

Зөвлөгөөнд хүүхдийн төлөө зөвлөл, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд багтсан 22 байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлэв. Тодруулбал, хүүхдийн эрхийн асуудлыг хангахын тулд амьдрах орчныг хүүхдэд ээлтэй болгох, эцэг эх, гэр бүлийг орлоготой байхад анхаарах мөн иргэдийг соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг хэд хэдэн саналыг оролцогчид хэлж, төлөвлөгөөнд тусгав.

Ховд аймаг 22 мянга гаруй өрхтэй. Нийт хүн амын 30 гаруй хувь нь хүүхэд. Өнөөдрийн байдлаар 340 гаруй хүүхэд эрх нь зөрчигдөж, эрсдэлт бүлэгт харьяалагдаж буй. Иймээс хүүхдийн эрхийн зөрчлийг багасгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулж, дахин хэлэлцэхээр болсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

関連ニュース