Сумд, агентлаг албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө сургалтын үйл
ажиллагаагаар үргэлжилсэн. Сургалтын төгсгөлд аймгийн Засаг дарга М.Идэрбат
сумд, агентлаг албадын удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.
Тэрээр, "Эрүүл Сүхбаатарчууд" төслийг
хэрэгжүлэх ажлын хүрээнд орон нутагт нарийн мэргэжлийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд бодлогоор дэмжинэ. Нөгөө талаар эрүүл байх нэг үндэс бол дасгал
хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх. Спортоор тэргүүлдэг аймаг болохын төлөө өндөр зэрэглэлийн багш нарыг урилгаар авчирч ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ.
Хамгийн гол асуудал
бол 2022 онд "Нэг сум, Нэг брэнд" бүтээгдэхүүнтэй болох зорилтыг дэвшүүлж, үүнийг хэрэгжүүлэхэд
онцгойлон анхаарах шаардлагатай. Мөн цаашид сум хөгжүүлэх сангийн зээлийг хувь хүнд бус хоршоонд олгодог болох, Бичигт боомтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нүүрсний тээвэр хийх компаниудад газар олгох асуудлуудыг шийдвэрлэнэ.
Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын баг байгуулсан. Хамтран бүтээж, хамтдаа хийж энэ ажлын ард гарах ёстой. Тиймээс хамгийн эхэнд сумд, агентлаг албад цэвэр
цэмцгэр байдлыг эрхэмлэж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажилд анхаар. Ой тэмдэглэх гэдэг бол аймаг, сумын хэдэн дарга нарын ажил биш. Хүн бүр хичээл зүтгэлтэй оролцох шаардлагатай. Ойн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын тендерийг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж ажлаа эрт эхлэн, хугацаанд нь дуусгах тал дээр
холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгов.