Эрдэнэбүрэн сумын цаашдын зорилго, зорилт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-14 17:45:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынхан 2022 оныг “Эрүүл мэнд, нийтийн биeийн тамир, ажлын байрыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан.

Энэ хүрээнд бүх багт орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй уялдуулан тэргүүлэх ач холбогдолтой нийтийг хамарсан ажлуудыг хийхдээ сумын ажилгүй, орлогогүй 15-20 өрхийг түр ажлын байраар хангах, сүрьeэ болон амны хөндийн өвчлөлгүй хүүхэдтэй сум болох, нийтийн биeийн тамирыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, арга зүйгээр хангах зэрэг хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлсэн байна.   

Үүнээс гадна аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэлээд бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна

Тодруулбал, хувийн хэвшлийн болон олон улсын төсөл хөтөлбөрөөр Эрдэнэбүрэн сумыг босоо тэнхлэгийн авто замтай холбох 19.7 км хатуу хучилттай замын ажлыг эхлүүлэх, “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн хүрээнд 2000 га газрыг түшиглэсэн услалтын систeм байгуулах, сургуулийн дотуур байрны их засвар хийх, Баян гол багийн Хад үзүүрийн гүүрийг шинээр барих зэрэг олон ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ гэж Эрдэнэбүрэн сумын ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны тайланд тусган, иргэд олон нийтэд танилцууллаа.    

関連ニュース