Шарлалт хүндэрвэл хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болох, эндэх эрсдэлтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нярайн шарлалт хэмжих төхөөрөмж олгожээ.
Сүүлийн үед нярайн эмгэг шарлалт нэмэгдэж байгаа учраас эрт илрүүлэх, оношлох нь чухал. Шарлалт хүндэрвэл хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болох, эндэх эрсдэлтэй аж. Иймээс 2021 онд баталсан “Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Бугат, Рашаант, Жаргалант, Буянт өрхийн эрүүл мэндийн төвд “билиметр” буюу шарлалт хэмжих аппаратыг өнөөдөр гардуулан өгөв.
Тус өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шарлалт хэмжих аппарат нэн шаардлагатай байжээ. Одоо нярайн шарлалт хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.