Сурагчдын 89.4 хувь нь танхимын хичээлдээ оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 сумын eрөнхий боловсролын 25 сургуульд энэ хичээлийн жилд нийт 20 мянга гаруй сурагч суралцаж буй. Энэ сарын 14-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар эхэлсэнтэй холбоотойгоор сурагчдын ирц, идэвх Ховд аймагт ямар байгаа талаар Боловсролын газраас тодрууллаа.
Танхимын сургалтад хамрагдвал зохих 20671 сурагч байгаагаас өнөөдрийн байдлаар 18487 сурагч буюу 89.4 хувь нь хичээлдээ иржээ. Судалгаагаар коронавирусний халдварын тархалт, өвчлөлөөс шалтгаалж танхимын сургалтад ирээгүй байгаа 190 сурагч байна.
Мөн цэцэрлэгийн 229 бүлэгт нийт 5534 хүүхэд ирэх ёстой байснаас өнөөдрийн байдлаар 2776 хүүхэд ирж, сургалтын үйл ажиллагаа хэвийн явж байна.
Коронавирусний
халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор орон нутгийн боловсролын байгууллагууд зохих журмын дагуу бэлтгэл хангасан. Эмчийн өрөө, тусгаарлах өрөө зэргийг гаргаж, тандалт судалгаа тогтмол зохион байгуулж буй.