Цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ны өдөр болон 17-ноос 18-нд шилжих шөнө зарим газраар цас
орж, цасан шуурга шуурч, 18-нд ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн
байх тухай аймгийн Ус цаг орчны шинжилгээний
төвөөс мэдээллээ.
Иймд иргэд, малчдыг
сонор сэрэмжтэй байж малдаа тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхэд,
өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ганцааранг үлдээхгүй, гадагш гаргахгүй байх,
жолооч нарыг холын замд явахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн
сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдийг
заавал насанд хүрсэн хүн хүргэж өгч, авахыг сануулав.