22 иргэн нөхөх олговор авах хүсэлт ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-16 12:01:44

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-аас энэ сарын 15-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн гэр бүлд нөхөх олговрын батламж гардууллаа.     

Тодруулбал, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдсан Ховд сумын ахмад настан Жантекей овогт Сабкегийн Катепд 40 сая төгрөгийн нөхөх олговрын батламж хүлээлгэн өгчээ. 

Одоогоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн гэр бүл болох Ховд аймгийн харьяат 22 иргэн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-т нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлсэн байгаа аж.    

関連ニュース