40 гаруй иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-18 13:06:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нэр бүхий иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өгөв. 

Тодруулбал, хуульд заасны дагуу сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар зарлиг гарч, Ховд аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт олон жил ажиллаж, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжилд бодит хувь нэмэр оруулсан 40 гаруй хүнийг төрийн дээд одон, медалиар шагнаж, урамшуулахаар шийдвэрлэсэн.  

Тэдний шагналыг энэ сарын 17-нд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар хүлээлгэн өгч, баяр хүргэсэн юм. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

1. Замба Богшрого Ховд аймгийн Үенч сумын өндөр настан

2. Эрежев Кабетай Жаргалант сумын Рашаант багийн иргэн

3. Цээпил Туул Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин

4. Содномдовжид Чанцал Жаргалант сумын Наран багийн иргэн

Алтан гадас одонгоор

 1. Цандаа Монгол Ховд аймгийн Үенч сумын өндөр настан

2 .Хумбаа Хартолгой Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн өндөр настан

3. Г.омбосүрэн Бармаа Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан

4. Гончиг Олоожоо Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн өндөр настан

5. Лханаажав Даваахүү Жаргалант сумын Хайрхан багийн өндөр настан

6. Дарь Баавай Ховд аймгийн Үенч сумын өндөр настан

7. Баярт Түвшинжаргал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн өндөр настан

8. Шонтой Ирбуян Ховд аймгийн Боловсролын газрын ахмад ажилтан

9. Нүдэнхүү Нямхүү Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан

10. Дарь Сүрэнжав Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн өндөр настан

11. Дагва Бэгзээ Жаргалант сумын Буянт багийн өндөр настан

12. Ваашаа Даваажав Ховд аймгийн Үенч сумын ахмад багш

13. Даваа Магнай Ховд аймгийн Үенч сумын өндөр настан

14. Жамбажамц Алагаа Жаргалант сумын Буянт багийн өндөр настан

15. Жамц Бадамхорлоо Ховд аймгийн Үенч сумын ахмад багш

16. Минжгээ Цовоо Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн өндөр настан

17. Сэнгэдорж Мянгад Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн өндөр настан

18. Дуламжав Сүрэнжав Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн өндөр настан

19. Агваан Сайнбилэг Ахмад хөгжимчин

20. Наранцогт Цалимаан Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн иргэн

21. Бадам Нямхүү Жаргалант сумын Жаргалан багийн өндөр настан

22. Гомоо Мягмаржав Ховд аймгийн ЕБС-ийн 12 жилийн 2 дугаар сургуулийн ахмад багш

23. Ангираа Хандаа Ховд аймгийн Үенч сумын ахмад багш

24. Үлэмж Бадам Ховд аймгийн Үенч сумын ахмад багш

25. Янпил Сайнгэрэл Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-ын орон сууцны засварын слесарь

26. Цэрэн Довдонбазар Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэгийн галч

27. Баглаат Соёлмаа Ховд аймгийн Мянгад сум

28. Дорж Нарантуул Ховд аймгийн аудитын газрын аудитор

29. Дамиран Балжинням Ховд аймгийн аудитын газрын аудитор

30. Даш Баасанжав Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум

31. Сунгарав Лхагва Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн иргэн

32. Ёндон Дэлэг Ховд аймгийн Жаргалант сумын сумын Рашаант багийн иргэн 

Цэргийн гавьяаны одонгоор

1. Нямдаваа Балжинням Ховд аймгийн Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасгийн дарга

Хөдөлмөрийн хүндэт медалиар 

 1. Аюуш Нина Ховд аймгийн Үенч сумын ахмад багш

 2. Нохойжав Батпүрэв Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-ын орон сууцны засварын слесарь, Цэвэрлэх байгууламжийн машинист

3. Цэрэндагва Энхцэцэг Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэгийн багш

4. Дагва Амгалан Ховд аймгийн 8 дугаар цэцэрлэгийн багш

5. Оросоо Баасанжав Ховд аймгийн Прогресс ахлах сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын багш

6. Дагванамжил Чойжоо Ховд аймгийн Прогресс ахлах сургуулийн дизайн технологийн багш

7. Цэрэндорж Пүрэвжаал Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэн

8. Жамба Балдорж Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэн тус тус шагнуулсан аж. 

関連ニュース