Жаргалант сумаас 100 гаруй ажлын тендер шалгаруулалт зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сум энэ онд аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 100 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, ажлын тендер шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Жаргалант сумын ЗДТГ-аас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран төрийн албан хаагчдад зориулсан “Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох” цахим сургалтыг гурван өдрийн хугацаанд зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад
Жаргалант сумын ЗДТГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтэн болон ерөнхий
боловсролын долоон сургууль, 16 цэцэрлэгийн төлөөлөл нэр бүхий 40 хүн хамрагдаж
байгаа.
Дээрх сургалтад
хамрагдсан оролцогчид Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 гэрчилгээ авна.
Ингэснээр цаашид аймаг, сум орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах бүхий л үйл явцыг зөв зохион байгуулахад ахиц гаргах
боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. Мэргэжлийн байгууллагууд өмнө нь А3
гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар олгож байсан бол энэ жилээс хугацаагүй
олгодог болсноороо онцлогтой.