Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Статистикийн хэлтсээс зарим гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа талаарх судалгаа хийжээ.
Тус аймагт 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нэг кг хонь, үхрийн махны үнэ дунджаар 11500 төгрөг байна. Харин зах, худалдааны төвд нэг кг ямааны мах 10 мянган төгрөгөөр зарагдаж байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн нэг литр шингэн сүү
дунджаар 2500 төгрөгийн үнэтэй байгаа бол нэг кг задгай гурилын үнэ дунджаар
1500 төгрөг байна.
Одоогоор ноолуур кг
тутамд 90-95 мянган төгрөгийн үнэтэй байна.
Мөн дизель түлш литр тутамд 2800 төгрөг, АИ-80 бензин 2750 төгрөг, АИ-92 бензин 2790 төгрөгийн үнэтэй байна. Харьцуулсан судалгаанаас үзэхэд сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдэж байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд АИ-80, АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр өсжээ.