Анги удирдсан багш нарыг чадавхжуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Eрөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш нарыг чадваржуулах сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-ны өдөр Ховд аймагт боллоо.
Тус үйл ажиллагаа нь сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлого
хэрэгжүүлэх, сурагчид, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг
сайжруулах, багш нарын хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байв.
Анги удирдсан багш нарыг
чадваржуулах сургалт, зөвлөгөөнийг Жаргалант
сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар
сургууль анхлан санаачилж,
ийнхүү эхлүүлснээрээ онцлогтой.
Улмаар eрөнхий
үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газар, “Дэлхийн Зөн Ховд” орон
нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран оролцжээ.
Энэ үeэр Хоёрдугаар сургуулийн анги даасан 45 багш оролцож, “Гэр-сургууль-гэр” маршрутын
аюулгүйн зураглал гаргах аргачлал, “Багш өөрөө эцэг, эх”, “Гэрээр ажиллаж, нөхцөл
байдалтай танилцах нь”, “Сурагчдын зан байдлыг судалж, тэдэнтэй ажиллах арга зүй”
зэрэг сэдвийн дагуу илтгэл, мэдээлэлтэй танилцлаа.
Мөн ажлын сайн туршлагуудын талаар харилцан санал бодлоо солилцсон
бөгөөд анги даасан багш нарын бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд сонирхуулав.


