Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-26 09:18:50

Ховд /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс баруун аймгуудад ажиллаж байна.

Тодруулбал, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын баг энэ сарын 23-26-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн явц, ач холбогдол, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулах уулзалт зохион байгууллаа.  


Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь олон улсын шаардлагуудыг хангасан, суурилагдах хүчин чадал нь 90 МВт ба жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх чадалтай, Монгол Улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм. Тус станц ашиглалтад орсноор баруун 5 аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Ажлын баг үргэлжлүүлэн Эрдэнэбүрэн, Мянгад суманд ажиллаж буй. 

関連ニュース