“Ховд өвлийн олимп”-д 120 гаруй хүүхэд оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-26 17:08:34

Ховд /МОНЦАМЭ/. Норвегийн тусламжийн байгууллага нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн хүүхэд, залуучуудыг спортын төрлөөр хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор Хүрээлэн байгуулжээ. Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд “Ховд өвлийн олимп” гэр бүлийн өдөр-2022 үйл ажиллагааг өнөөдөр анх удаа зохион байгууллаа.  

Тус үйл ажиллагаанд 8-17 насны 120 гаруй хүүхэд, 10 гаруй гэр бүл оролцож, хурдан гулгах тэмцээн болон тэшүүрийн буухиа, кёрлинг тэмцээнээр өрсөлдөв. Мөн хүүхэд багачууд өдрийн турш биатлон болон чарга, гүйлтийн цанаар гулгаж, нэг өдрийг дурсамжтай өнгөрүүлж байна.    

Хүүхэд, залуучуудад зориулсан хүрээлэнд өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай ажиллах бол бусад улиралд хүүхдийн зохион бүтээх урлан, хөл бөмбөг, гар бөмбөгийн талбайг тохижуулж, хүүхэд залуус үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. 

関連ニュース