200 гаруй удирдах ажилтан зөвлөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж” сэдэвт Ховд аймгийн удирдах ажилтны сургалт болж байна.
Тодруулбал, аймгийн ИТХ, ЗДТГ-аас УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн албаны
зөвлөл зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж буй "Төрийн албаны
шинэтгэл-Төрийн бүтээмж" сэдэвт Ховд аймгийн удирдах ажилтны сургалт
энэ сарын 27-ны өдөр Хөгжимт драмын театрт эхэллээ. Сургалтын үйл ажиллагаанд
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон аймаг,
сумын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл 200 гаруй хүн оролцож, Монгол Улсын
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн албаны мэргэшсэн,
тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх
чиглэлээр мэдээлэл солилцож байна.
Ховд аймгийн тухайд энэ
жил төрийн албаны шинэтгэл, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлд
анхаарч ажиллаж байна. Энэ нь “Хариуцлагатай тунгалаг төр”, “Хүний хөгжлийг
дэмжсэн стандарттай шинэ Ховд” зэрэг дэд хөтөлбөр болон хууль эрх зүй, бодлогын
томоохон баримт бичгүүдтэй нягт уялдаж байгаагаараа онцлогтой.
Дээрх сургалтын үйл
ажиллагаа энэ сарын 28-нд үргэлжилж,
төрийн албан хаагчдыг чадавхжуулах юм байна. Ингэснээр орон нутгийн төрийн
албан хаагчид төрийн албаны үнэт зүйл, ёс зүйн үндэс, манлайлах чадварын талаар
шинэ мэдлэг, мэдээлэлтэй болох бөгөөд цаашдын үйл ажиллагаандаа тусган
нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж буй.

