Шилдэг заах арга зүйч багш нарыг шалгаруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-28 19:12:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс “Шилдэг заах арга зүйч багш” сэдэвт уралдааныг зохион байгуулж байна.

Энэхүү уралдааны зорилго нь багшийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд чиглэж буй.   

Тус уралдааныг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд эхний шатанд шалгарсан 6 багш өнөөдөр нээлттэй хичээл орлоо. Улмаар мэргэжлийн шүүгч нар багш нарын хичээл заах арга зүйг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж байна. Улмаар нийлбэр онооны дунджаар манлайлсан хоёр багшид бүсийн уралдаанд оролцох эрх олгохоор төлөвлөжээ.  

Энэхүү уралдааны үр дүнд коллежийн багш бүр сайн төлөвлөлт бүхий хичээлтэй болж, үзэсгэлэн гаргасан бөгөөд зэргэлдээ Баян-Өлгий аймгийн мэргэжлийн 10 гаруй багштай туршлага солилцож байгаагаараа онцлогтой. 

 

関連ニュース