“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан 40 гаруй хүнийг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-01 14:13:10

Ховд /МОНЦАМЭ/. Эх орончдын өдрийг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө. Үүний зэрэгцээ “Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол”-ын үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 8 дугаар зарлигийн дагуу аймаг орон нутгийнхаа бүхий л салбарт тэргүүлсээр ирсэн нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10, Алтан гадас одонгоор 28, Хөдөлмөрийн хүндэт медалиар 7 хүн энгэрээ мялаав.   

Ийнхүү боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, батлан хамгаалах, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон төр, хувийн хэвшлийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажилласан 40 гаруй хүн төрийн дээд одон, медаль гардан авсандаа талархалтай байлаа.

Энэхүү баярын үйл ажиллагаа өнөөдөр үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилнэ

 

 

関連ニュース