Махны үнэ 1000-2000 төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд мал, махны үнэ нэмэгдэж, иргэдийн эдийн засаг, худалдан авалтад тодорхой нөлөө үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар зах, худалдааны төвүүдэд хонь, үхрийн мах нэг кг нь 12-14 мянган төгрөгөөр худалдаж байна.
Мөн адуу, ямааны мах
10-12 мянга, гулууз 7500-8500 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн саруудтай
харьцуулахад 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд махны үнэ нэмэгдэж
байгаа шалтгаан нь ченжүүд малчдын гар дээрээс мал, махыг өндөр үнээр худалдан
авч байгаа, тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байлаа.
Махны үнэ цагаан сарын
баяраас хойш бага багаар өссөөр байгаа бөгөөд цаашид мал, мах төдийгүй хүнсний гол нэрийн
бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тал дээр анхаарах шаардлагатай
байгааг иргэд хэлэв.