Гол, нуурын мөсний зузаан 5-15 см нимгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр уулархаг нутгаар, өнөө шөнө бусад нутгаар ялимгүй цас орж, агаарын температур бага зэрэг сэрүүснэ.
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар Ховд аймгийн Буянт голын мөсний зузаан 140 см, Булган голын мөсний зузаан 78 см байна. Мөн Ховд голын мөсний зузаан 69 см, Дундцэнхэр голын мөсний зузаан 70 см, Долооннуур голын мөсний зузаан 55 см байгаа аж.
Хар ус нуурын мөсний
зузаан 118 см, Чоно-Харайх
голын мөсний зузаан 117 см,
Төгрөг голын мөсний зузаан 95 см
тус тус хүрч, ихэнх гол, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрч,
мөс харлах, мөсөн дээрх устай, мөсөн зах нимгэн хэсгээрээ хайлж, ус урсаж
байна.
Цаашид цаг агаарын төлөв дулаарч
байгаатай уялдуулан хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ
халих, голын эрэг орчим усанд автах, зарим гол, нуурын мөс
зузаарах эрчимээ алдан, хэврэгшиж, нимгэрч байгаа тул иргэд хаврын шар
усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон
анхаарууллаа.