Гэрэл зурагчдын анхдугаар уулзалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын гэрэл зурагчдын нэгдсэн уулзалт Ховд аймагт боллоо.
Баруун бүсийн гэрэл зураг сонирхогчдын нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Ховд аймагт болж байна.
“Өөр өнцөг” клубээс хариуцан хэрэгжүүлсэн энэхүү уулзалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн гэрэл зурагчдын төлөөлөл 20 гаруй хүн оролцлоо. Тус үйл ажиллагаа нь баруун бүсийн гэрэл зурагчид туршлага солилцох, цаашид хамтран ажиллах, байгаль хамгаалалд оруулах хувь нэмрээ тодорхойлоход чиглэж байгаагаараа онцлог байв.
Баруун бүсийн гэрэл зураг
сонирхогчдын нэгдсэн уулзалтыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь
хөтөлбөрийн газрын 30 жилийн ойн хүрээнд анх удаа зохион байгуулж байгаагаараа
онцлогтой.
Дээрх гэрэл зурагчдын бүтээлийн дээжийг энэ сарын 28-ны өдрөөс эхлэн “Алтайн түмэн гайхамшиг” сэдвийн дагуу долоон хоногийн хугацаанд иргэд, олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байна.
Цавчим өндөр уулсын оргилд хүрэх уулчин лугаа адил
байгалийн өнгө төрх, бодит дүрслэлийг нүдэнд харагдаж, гарт баригдах мэт
харуулагч баруун нутгийн дүрс буулгагч нарт оролцогчид ажлын амжилт хүслээ.