“Хилийн ногоон бүс” үйл ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-28 10:34:04

Ховд /МОНЦАМЭ/. Судалгаагаар Ховд аймгийн Булган, Алтай, Үенч суманд хууль бусаар ашигт малтмал олборлох, ан агнах төрлийн гэмт хэргийн гаралт өндөр байна.   

Иймээс Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Хилийн цэргийн 0130 дугаар анги, Дэпхийн байгаль хамгаалах сан хамтран “Хилийн ногоон бүс” үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Тус зөвлөлөөс Ховд аймгийн хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн сүүлийн 10 жилд хийсэн 2021 оны судалгаанаас үзэхэд Булган, Алтай, Үенч суманд хууль бусаар ашигт малтмал олборлох, ан агнах төрлийн гэмт хэргийн гаралт өндөр байна гэж мэдээллээ.

Мөн хил орчмын бүс нутаг руу иргэд малтай нутаглах хүсэлтэй болсноос зэрлэг ан амьтад хилийн зурвас бүс рүү шахагдах болсон зэрэг шалтгаанд үндэслэн Хилийн цэргийн 0130 дугаар ангид хамаарах хилийн зурвас бүсийг 100 хувь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг,  зөрчилгүй, ногоон бүс болгох багц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн аж. 


関連ニュース