Анхны төгсөгчдийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургууль нь 10 жилийн хугацаанд бага боловсролын багш мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэж байна.
Улмаар бага боловсролын багшийн анхны төгсөгчид болох 2012 оны төгсөлтийн 10 жилийн ойн хүрээнд “Төгсөгчдийн түншлэл-хөтөлбөрийн хөгжил-хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Судалгаагаар Ховд их сургууль 10 жилийн хугацаанд бага боловсролын багш мэргэжил, хөтөлбөрийн дагуу 310 орчим суралцагчийг амжилттай төгсгөжээ. Үүнээс онцлоход, хамгийн анхны төгсөгчдийн 80 гаруй хувь нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.
Түүнчлэн одоогийн байдлаар 80 гаруй оюутан бага боловсролын багш мэргэжлээр суралцаж байна.
Ингээд бага боловсролын багш мэргэжлийн анхны төгсөгчид болох 2012 оны төгсөлтийн 10 жилийн ойн хүрээнд цаашид “Мэргэжлийн хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо” байгуулах, “Гар бөмбөгийн тэмцээн” өрнүүлэх, хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг шат дараатай зохион байгуулах зэрэг нэлээд ажил төлөвлөсөн байна.