Томуугаар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь хүүхэд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд сүүлийн үед томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэн байна.
Хамгийн
сүүлд хийсэн судалгаагаар буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар Ховд
аймагт амбулаторийн 8443 үзлэг хийжээ.
Үүнээс
томуу, томуу төст өвчтэй 1273 тохиолдол
оношлогдож, нийт үзлэгийн 14.9 хувийг эзэлж байна.
Энэ
нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 1.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд томуу,
томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 68.9 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд байна.
Одоогийн
байдлаар нэгдсэн эмнэлэг (БОЭТ)-ийн Хүүхдийн өвчин судлалын тасагт 70 гаруй
хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Тус тасгийн амбулаториор өдөрт дунджаар 80-100 хүүхэд үзүүлж зөвлөгөө авч байгаа юм. Энд бага насны хүүхдүүдийн өвчлөл харьцангуй их байгаа нь харагдаж байна. Өвчлөлийн нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт нэмэлтээр ор дэлгэж, эмч, сувилагчийг нэмж ажиллуулж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээгээр сумын өрхийн эрүүл
мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
Торуулбал, ажлын өдөр 8:00-20:00 цаг хүртэл, амралтын өдөр 10:00-15:00
цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Орон
нутагт томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан эцэг эх, асран
хамгаалагчдын зүгээс бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй
байх, дулаан хувцаслаж гэрт нь байлгах, улирлын нөхцөлдөө тохируулан амин
дэмтэй, чанартай хоол хүнсээр дархлааг нь дэмжихийг зөвлөлөө.
Мөн
коронавирусний халдварын үед баримталж заншсан амны хаалтаа тогтмол зүүж, гараа
ариутгаж байх нь чухал гэж мэргэжлийн эмч нар хэллээ.