Ховдод мал төллөлт 73.8 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-15 14:46:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт 73.8 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, оны эхний хээлтэгч 1.481.728 толгой мал байна. Үүнээс төллөвөл зохих 1.477.163 толгой мал байгаагаас 8990 нь хээл хаясан байна.

Улмаар 1.090.883 толгой мал төллөж, 1.091.448 төл гарчээ. Үүнээс цаг агаарын төлөв байдал, бусад шалтгааны улмаас 16.849 төл мал хорогдсон.

Одоогийн байдлаар 1.074.599 төл бойжиж байгаа бөгөөд бойжилтын хувь 98.5 хувьтай байна гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

 

 

関連ニュース