Ховд аймгаас 70 мянга орчим иргэн “Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аянд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-20 15:27:36

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй - Эртэч Монгол” аянд Ховд аймгийн иргэд идэвхтэй оролцож, улсдаа тэргүүлж байна. Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 6.00 цагт боловсрол, соёлын салбарын 800 орчим иргэн аймгийн төв талбайд цуглан дасгал хийлээ. 

Тус аяны үйл ажиллагаа хоёрдугаар сарын 16-нд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 68.408 иргэн нэгдээд байна. Ингэхдээ хөдөөгийн 16 сум, аймгийн төвийн спорт заал, танхимд дасгал хөдөлгөөнийг зохион байгуулжээ. 

Үүнд албан байгууллагууд салбар, хамт олноороо нэгдэн аянд оролцож байгаа нь ийнхүү эерэг үр дүн гаргаж байгааг албаныхан онцоллоо. Тодруулбал, Хөгжимт драмын театрын хамт олон “Бийч ховдчууд” сарын аян эхлүүлсэн аж.    

 

関連ニュース