Оны эхний улиралд 1127 хүүхэд Музей, Өв соёлын хүрээлэнгээр зочилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музей нь Музейн тухай хуулийн 9.1 дүгээр заалтын дагуу хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үйлчилж байна.
Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар Музей
болон Өв соёлын хүрээлэнгээр нийт 1127 хүүхэд багачууд зочилж, түүх, өв соёлын
талаарх мэдлэгээ нэмэгдүүллээ. Мөн Музейн олон нийт, боловсролын хөтөлбөрт
хамрагдаж,
соёлын үйлчилгээ авсан байна.
Орон нутгийн Музейн байгууллага өдөр бүр 08.00-17.00 цагийн хооронд
нээлттэй ажиллаж байна. Анги хамт олны үзмэр үзэх захиалгыг 99243056 утсаар
урьдчилан авч буй.
Тухайлбал, Ховд аймгийн Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн Б.Оюун-Эрдэнэ багштай 4в ангийнхан Ховд аймагтай танилцах аяллынхаа хүрээнд Музей болон Өв соёлын хүрээлэнгээр өнөөдөр зочиллоо. Энэ үеэр нутгийн онцлог, урлагийн нэгэн төрөл болох хөөмийн гарал үүсэл, хөгжлийн талаар мэдээлэл өгч, хүүхдүүдийн санал бодлыг сонсов.
Тэдний дундаас анхлан
суралцаж байгаа сурагчид хөөмийлж үзүүлсэн ба соёлын биет бус өвийг багаасаа
суралцаж, өвлөн уламжилж байгаад Музейн хамт олон талархалтай байгаагаа цахим
хуудсаараа дамжуулан танилцууллаа.