1.2 сая толгой төл мал 97.5 хувьтай бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-25 11:05:11
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд нийт 2.4 сая толгой хээлтэгч мал тоолуулсан. Үүнээс өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 2.1 сая толгой хээлтэгч малын 62 хувь буюу 1.3 сая толгой мал төллөж, 1.2 сая толгой төл мал 97.5 хувьтай бойжиж байна. Үүнээс:
Төллөсөн хээлтэгч ингэ 81 толгой буюу 19.2 хувь, гүү 7582 толгой буюу 6.7 хувь, үнээ 48752 толгой буюу 21.3 хувь, хонь 879040 толгой буюу 74.0 хувь, ямаа 386227 толгой буюу 66.5 хувь нь төллөж, нийт бог малын 71.5 хувь, бод малын 16.5 хувь нь төллөсөн байна.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 5.5 сая толгой мал тоолуулснаас нийт мал сүргийн 0.2 хувь буюу 13.2 мянган толгой мал хорогджээ.
関連ニュース