Усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх аргачлалд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн таван аймгийн Онцгой байдлын газрын найман анги нэгтгэлийн 57 алба хаагч Усчин аврагчдын анхан шатны сургалтад хамрагдаж, ур чадвараа хөгжүүлж байна.
Онцгой байдлын ерөнхий
газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/921 дүгээр тушаалаар
батлагдсан “Уснаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах журам”-ыг
үндэслэн энэхүү сургалтыг Ховд
аймагт зохион байгуулж байна.
Усчин аврагчдыг бэлтгэх,
дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн
хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэхэд тус
сургалтын зорилго чиглэж буй.
Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сургалтын хүрээнд мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, усанд осолдсон иргэнд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах зэрэг анхан шатны мэдлэг эзэмших юм. Сургалтын үйл ажиллагаа ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Ташрамд, Ховд аймгийн Онцгой байдлын газарт усчин аврагч гэх дөрвөн хүн байгаа бөгөөд бусад алба хаагчидтайгаа хамтран уснаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж ирсэн. Тэд 2022 он гарсаар усанд осолдсон гэх гурван дуудлага мэдээллийн дагуу шуурхай үүрэг гүйцэтгэжээ.