Ихэнх голын усны түвшин нэмэгдэж, үерлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-30 14:44:36

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны тавдугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр Ховд аймгийн ихэнх голын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс давж, үерлэж байна.

Тодруулбал, Буянт голын усны түвшин 337 см буюу олон жилийн дундажаас 37 см-ээр, Ховд голын усны түвшин 222 см хүрч, үерийн түвшнээс 22 см-ээр давж, үерлэсэн байна.  

Мөн Булган голын усны түвшин 305 см хүрч, олон жилийн дундаж түвшнээс 25 см-ээр, Төгрөг голын усны түвшин 416 см хүрч, олон жилийн дундаж түвшнээс 6 см-ээр давж, тус тус үерлэж байна.

Иймээс дээрхи голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага болон аялал зугаалгаар амарч буй иргэд, тээвэрчдийг үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.  

  • Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд Ховд аймгийн нийт нутгийн 50 орчим хувьд уулаараа нойтон цас нам дор газраа бороо оржээ.  

関連ニュース