Оны эхний дөрвөн сард 491 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-02 11:14:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 90 мянга гаруй хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 490 эх амаржиж, шинээр 491 хүүхэд төржээ.   


Ховд аймаг нь 17 сум, 91 багтай. Тус аймгийн хүн амын тоо жил бүр тогтвортой өсөн нэмэгдэх хандлагатай байна. Судалгаанаас үзэхэд 2021 оны байдлаар Ховд аймгийн хүн ам 90533 болж, сүүлийн 10 жилд 13510 мянган хүнээр буюу жилд дунджаар 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. 

Хүний амьдрах хугацааг тодорхойлсон хүн амын дундаж наслалт 73.1 болж, улсын дунджаас 2.4 насаар дээгүүр, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 насаар өссөн үзүүлэлттэй буй.

Сүүлийн 10 жилийн дунджаар 1000 хүн амд ногдох төрөлт 27 байгаа нь улс, баруун бүсийн дунджаас дээгүүр, тогтвортой түвшинд хадгалагдаж, цаашид хүн ам өсөх төлөвийг илтгэж байгаа аж.



関連ニュース