Цэрэг-спортын “Дөл” тэмцээнд зургаадугаар сургуулийн баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2022 оны аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” тэмцээн хоёр үе шаттайгаар өрнөв.
Нэгдүгээр
шатны шалгаруулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн нийт ерөнхий боловсролын
сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан ба тэмцээнд
24 сургуулийн 2500 гаруй сурагч өрсөлдсөн.
Харин
тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтад Жаргалант сумын I, III, VI. VII
сургууль, Булган сумын “Минжит
булган цогцолбор сургууль”,
Алтай, Буянт, Дөргөн, Дуут, Мөст, Мянгад, Чандмань, Үенч сумын сургуулийн нийт 13 багийн 170 гаруй баг тамирчин оролцож,
тавдугаар сарын
30-31-ний өдөр хурд хүч,
авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Энэхүү
тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа хэдий ч 30 жилийн
дараа аймгийн бүх сумыг хамран оролцуулж байгаагаарай онцлогтой тул Монгол
Улсын Батлан хамгаалах салбарын ирээдүйн боловсон
хүчин болон бэлтгэгдэх үндэс сууриа сайтар бэхжүүлэхийг тус аймгийн
удирдлагууд уриалж байсан юм.
Тэмцээний
нэгдүгээр шатанд багууд “Жагсаалын үзүүлэх тоглолт”, “Гардан тулааны үзүүлэх
тоглолт”, “Асуулт хариулт”, “Тасгийн захирагчийн тэмцээн”, “Гэрийн даалгавар”, мөн хоёрдугаар
шатанд 6 км маршийн гүйлтээр өрсөлдсөнөөс тэргүүн байрт Жаргалант сумын ерөнхий
боловсролын Зургаадугаар
сургуулийн Н.Энхбаяр захирагчтай тасаг (баг) шалгарлаа.
Харин дэд байрт Үенч сумын ерөнхий
боловсролын сургуулийн О.Тэмүүжин захирагчтай тасаг, гутгаар байрт Жаргалант сумын ерөнхий
боловсролын Гуравдугаар сургуулийн М.Нямлхагва захирагчтай тасгийн хамт олон
шалгарчээ.
Тэмцээнийг
зохион байгуулахад тус аймгийн
ЗДТГ-ын Цэргийн
штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Боловсрол, Шинжлэх ухааны газар, Соёл
урлагын газар, Биеийн тамир спортын газар болон бусад холбогдох байгууллагууд
хамтран идэвх санаачилгатай оролцжээ.












