СҮХБААТАР: Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамтаар Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэрбээр
Сүхбаатар аймаг дахь ажлаа Бичигт боомтоос эхлүүлсэн юм. Монгол Улсын Засгийн
газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Чойбалсан
-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийг энэ өдөр албан ёсоор эхлүүлэв.
Нийт 415 километр үргэлжлэх төмөр зам гурван өртөө, 12 зөрлөгтэй, 7180 метр буюу 36 ширхэг гүүртэй байх аж. Бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү албан ёсоор эхлүүлж байгаа бөгөөд 3-5 жилийн хугацаанд баьж дуусгахаар төлөвлөжээ.
Тус төмөр зам нь Монгол Улсын хэмжээнд төмөр замын хоёр дахь гарц болж байна. Нийт 415 км урт төмөр замын бүтээн
байгуулалтын ажлыг тус боомтоос эхэлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс далайд гарах гарц бий болох давуу талтай. Мөн Бичигт
хилийн боомтоор жилдээ 25 сая тонн ачаа экспортод гарах боломж бүрдэж, тээврийн зардал
2-3 дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ.
Ерөнхий сайдын ажлын
хэсэгт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар,
Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын
гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон холбогдох албаны хүмүүс багтжээ.
Ерөнхий сайдын ажлын айлчлал Сүхбаатар аймгийн залуучууд, иргэд
хөдөлмөрчидтэй хийх уулзалтаар үргэлжилж байна.