СҮХБААТАР: Ахмадууд аймгийнхаа ойд 12 сая төгрөг хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-22 13:41:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулж сумд, ААНБ, бизнес эрхлэгчид, иргэд хандив өгч байгаа. Тэгвэл уг аянд ахмадууд ч мөн нэгдэж, аймгийн Ахмадын холбоо 12 сая төгрөгийн хандивыг Засаг дарга М.Идэрбатад гардуулан өгчээ.

Тус аймаг 5000 гаруй ахмадтай. Улмаар ахмадын холбооноос Нэг ахмад 5000” аяныг зохион байгуулахад 13 сум, 67 баг, 13 байгууллагын 2485 ахмад нэгдэж 12,6 сая төгрөг цугларчээ. Өөрөөр хэлбэл аянд нийт ахмадын 40 гаруй хувь нь хамрагдсан байна.

Аймаг орон нутгийн зүгээс ойн баярыг зохион байгуулахтай холбоотойгоор ААНБ, сумдаас албан ёсоор хандив тусламж татахгүй гэж мэдэгдсэн ч ийнхүү сайн дураараа хандив өгөх үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. 

関連ニュース