Таиландад дэлбэрэлт болсонтой холбогдуулан аюулгүй байдлыг чангатгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАНГКОК. /ВВС/. Дөрвөн хүний аминд хүрч, 36 хүнийг шархдуулсан цуврал дэлбэрэлт болсонтой холбоглуулан Таиландын цагдаа болон армийнхан аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Пүрэв болон баасан гарагт Таиландад таван газарт, тэдгээрийн дотор төвийн нутгийн Хуахин хотын алдартай амралт зугаалгын бааз болон өмнөд нутгийн Пхукет аралд дэлбэрэлт болсон юм. Уг халдлагуудын үеэр гадаадын 10 жуулчин шархадсан билээ.
Аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээний хүрээнд жуулчид олноороо очдог газруудад цагдаа цэргийнхэн хамгаалалтад гарсан байна.
Тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Прают Чан-оча телевизээр мэдэгдэл хийхдээ “эдгээр хэргийг мөрдөн шалгаж, сэжигтнүүдэд зохих шийтгэлийг ногдуулахын тулд засгийн газар чадах бүхнээ хийнэ” гээд, олон нийтэд тайван байхыг уриалжээ.
Г.Доржханд