Сирийн ач холбогдол бүхий хотыг босогчдоос чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-14 16:51:40

ДАМАСК. /NHK/. Курд болон бусад орон нутгийн дайчдаас бүрдэх хүчнийхэн АНУ-ын дэмжлэгтэйгээр Сирийн хойд нутгийн Манбиж хотыг босогчдоос чөлөөлсөн байна.

Ингэснээр “Лалын улс” бүлэглэлийн босогчдод барьцаалагдаад байсан хэдэн мянган иргэдийг суллажээ. Тэд өнгөрсөн тавдугаар сараас хойш АНУ-ын агаарын цохилтын дэмжлэгтэйгээр Туркийн хилийн ойролцоох тус хот руу давшжээ.

Манбиж хот нь “Лалын улс” бүлэглэлийн стратегийн гол түшиц газрын нэг байсан бөгөөд Туркээс Ракка хот руу дайчид шилжүүлж, зэвсэг нийлүүлэх төв сүлжээ байсан байна.

Манбиж хотын 2000 гаруй оршин суугчид эрх чөлөөний баяраа тэмдэглэж, зарим нь курд цэргийг тэвэрч, эмэгтэйчүүд нь урт хар нөмрөгөө шатааж, эрэгтэйчүүд нь сахлаа хусчээ.

Д.Нямтулга

関連ニュース