Индонез, Тайландын банкууд бодлогын хүүгээ өсгөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЖАКАРТА. /Reuters/.
Зүүн Өмнөд Азийн орнуудын Төв банкууд
инфляцын өсөлтийг тогтоон барихын тулд мөнгөний бодлогоо чангатгаж байна.
Тодруулбал,
Индонезийн эрх баригчид бодлогын хүүгээ сүүлийн гурван жил, есөн сарын
хугацаанд анх удаагаа өсгөж буйгаа мягмар гарагт мэдэгдэж, 0.25 хувиар
нэмэгдүүлэн 3.75 хувьд хүргэжээ.
Тус улсад бараа
бүтээгдэхүүний үнэ өсөж, индонезчүүд хоол хүнс болон бусад хэрэглээндээ урьдынхаасаа
илүү их мөнгө зарцуулах болсон бөгөөд хэрэглээний үнэ долоодугаар сард 4.9
хувиар өссөн нь сүүлийн долоо жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Индонезийн банкны
мэргэжилтнүүдийн мэдээлснээр, огцом нэмэгдэж буй инфляцын эрсдэлийг бууруулахын
тулд бодлогын хүүг өсгөхөөр шийдвэрлэсэн байна.
Мөн Тайландын Төв
банк энэ сард бодлогын хүүгээ өсгөсөн нь сүүлийн дөрвөн жил орчмын хугацаан
дахь анхны тохиолдол болжээ. Тус улсад хэрэглээний үнэ сүүлийн 14 жилийн хамгийн өндөр
түвшинд хүрсэн байна.