АРХАНГАЙ: Тарваган тахлын тандалт, хайгуул шинжилгээг 63.0 мян га талбайд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-01 16:42:41

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗӨСТ нь зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний 2022 төлөвлөгөөний дагуу 2022 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн 14 хоног Чулуут-Хануйн цурав, Хүрмийн өр голомтод удирдамжийн дагуу тарваган тахлын тандалт, хайгуул шинжилгээг 63.0 мян га талбайд хийжээ.
Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг хянах, тарваган тахал өвчний агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, тоошил, экологи, популяцийн судалгааг хийсэн байна.
Голомтот нутгаас мэрэгч амьтан олборлон амьтны үс ноолуур, нүхний амсраас шимэгч, махчин шувууны гулгидас, ноохой зэрэг нийт 561 сорьц дээжилжээ. Шинжилгээнд дээжилсэн бүх сорьцыг нян харах, нян судлал, биологийн уламжлалт аргаар шинжилснээс гадна тарваган тахлын оношилгооны түргэвчилсэн тест ашиглан лабораторийн шинжилгээг хийхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй байна.

関連ニュース