АРХАНГАЙ: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-13 11:14:09

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн УЦУОШТ-ийн дэргэдэх Байгаль орчны шинжилгээний лаборатори гадаргын усны хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу сар бүр хийдэг. Өнгөрөгч 8 дугаар сард Тэрхийн цагаан нуур, Суман-Тариат, Орхон-Өлзийт, Гичгэнэ-Тариат, Чулуут-Чулуут, Чулуут-Өндөр-Улаан, Өгийнуур, Хойд, Урд Тамирын дээд, доод цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ.


Шинжилгээний дүн гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байна гэж гарсан байна.


Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулдаг байна. Мөн гол, нууруудын эрдэсжилт, хатуулгийг тус бүрд нь гаргажээ. Дурдвал:


-Тэрхийн цагаан нуурын усны цахилгаан дамжуулах чадвар 149,0, эрдэсжилт 112,1мг/л, хатуулаг 0,66 мг-экв/л,  төмөр 0.19мг/л, нитрат азот 0.08мг/л, сульфат 1,1 мг/л, хлор 1,9 мг/л, гидрокарбонат 79,3 мг/л, магни 1,7 мг/л байна.


-Суман-Тариат усны цахилгаан дамжуулах чадвар 136,6 эрдэсжилт 100,6мг/л, хатуулаг 0.66 мг-экв/л,  төмөр 0.13мг/л, нитрат азот 0.05мг/л, сульфат 0,8 мг/л, хлор 1,9 мг/л, гидрокарбонат 72,0 мг/л, магни 3,2 мг/л байна.


-Орхон-Өлзийт усны цахилгаан дамжуулах чадвар 246,4 эрдэсжилт 197,4 мг/л, хатуулаг 1,52 мг-экв/л,  төмөр 0.14 мг/л, нитрат азот 0,18мг/л, сульфат 1.6 мг/л, хлор 3,5 мг/л, гидрокарбонат 144,0 мг/л, магни 9,7 мг/л байна.


-Гичгэнэ-Тариат усны цахилгаан дамжуулах чадвар 120,7 эрдэсжилт 99,8 мг/л, хатуулаг 0,54 мг-экв/л,  төмөр 0.14 мг/л, нитрат азот 0.06мг/л, сульфат 0,7 мг/л, хлор 3,2 мг/л, гидрокарбонат 68,9 мг/л, магни 1.7 мг/л байна.


-Чулуут-Чулуут усны цахилгаан дамжуулах чадвар 83,3 эрдэсжилт 65,4 мг/л, хатуулаг 0.40 мг-экв/л,  төмөр 0.17 мг/л, нитрат азот 0.22 мг/л, сульфат 0,9 мг/л, хлор 3,2 мг/л, гидрокарбонат 43,9 мг/л,  магни 2,2 мг/л байна.


-Чулуут-Өндөр-Улаан усны цахилгаан дамжуулах чадвар 157,2 эрдэсжилт 124,2 мг/л, хатуулаг 0.72 мг-экв/л,  төмөр 0.17мг/л, нитрат азот 0.14 мг/л, сульфат 0,4 мг/л, хлор 3,2 мг/л, гидрокарбонат 87,8 мг/л, магни 3,4 мг/л байна.


-Өгийнуур усны цахилгаан дамжуулах чадвар 590,6 эрдэсжилт 482,6 мг/л, хатуулаг 1,60 мг-экв/л,  төмөр 0.14мг/л, нитрат азот 0.23мг/л, сульфат 21,6 мг/л, хлор 19,8 мг/л, гидрокарбонат 307,4 мг/л, магни 15,1 мг/л байна.


-Хойд Тамир усны цахилгаан дамжуулах чадвар 112,3 эрдэсжилт 93,8 мг/л, хатуулаг 0.48 мг-экв/л,  төмөр 0.17мг/л, нитрат азот 0.09 мг/л, сульфат 0,6 мг/л, хлор 3,2 мг/л, гидрокарбонат 64,7 мг/л, магни 1.9 мг/л байна.


-Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 111-120,3 эрдэсжилт 83,5-90,3 мг/л, хатуулаг 0.52-0.54 мг-экв/л,  төмөр 0.15мг/л, нитрат азот 0.11-0.12 мг/л, сульфат 0,8-1,2 мг/л, хлор 3.2-3.8 мг/л, гидрокарбонат 57,3-61,0 мг/л, магни 2,2-2.4 мг/л байна гэж гарчээ.

関連ニュース