АРХАНГАЙ: Хүүхдийг вакцинд хамруулах ажил удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-20 11:07:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд коронавирусний халдвараар 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нийт 17945 хүн өвчилсөн. Үүний 17828 тохиолдлыг эмчлэн гаргажээ. Коронавирусний оргил үед аймгийн хэмжээнд 1004 ор дэлгэж байсан бол өнөөдрийн байдлаар 195 ор дэлгээтэй байна. 

Вакцины хамрагдалтын тухайд зорилтот бүлгийн буюу 12-оос дээш насныхныг хамруулсан.


Аймгийн хэмжээнд,

1-р тунд 60868 иргэн буюу хүн амын 81.5 хувийг,

2-р тунд 57572 иргэн буюу 77.1 хувийг

3-р тунд 27288 иргэн буюу 54.9 хувийг

4-р тунд 2512 иргэн буюу  9.2 хувийг тус тус хамруулсан.


Одоогоор том хүний вакцин дууссан ба хүүхдийг вакцинд хамруулах ажлыг өнгөрсөн 8-р сарын 1-нээс эхлүүлжээ. Энэ ажил маш бага хувьтай байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар хүүхдийн дархлаажуулалтад аймгийн хэмжээнд нийт 254 хүүхэд 1-р тунд, 56 хүүхэд 2-р тунд хамрагдсан байна. Аймгийн төв Эрдэнэбулган суманд 1-р тунд 48, 2-р тунд 9 хүүхэд вакцинд хамрагдаад байна.

関連ニュース