АРХАНГАЙ: 486 иргэн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-20 11:19:13

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 9 сарын байдлаар шинэ ажлын байранд 486 иргэн ажилд зуучлуулсан байна. Тухайлбал, боловсруулах үйлдвэрт 77, барилгын салбарт 36, хөдөө аж ахуйн салбарт 141, төрийн байгууллагад 142, 90 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд орсон байна. Харин зөвхөн 9 дүгээр сард 15 хүн ажилд зуучлуулан оржээ. 

          

Эрдэнэбулган сум 115, Хотонт 73, Ихтамир, Булган, Өлзийт, Өндөр-Улаан, Цэнхэр, Эрдэнэмандал, Чулуут, Тариат, Хангай сум 11-42 ажлын байр бий болгожээ.


10 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 513 ажилгүй хүн байна. Үүний 228
(44.4%) нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 43.4 хувиар өсжээ.


Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.4 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 94 нь дээд, 16 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 380 нь бүрэн болон бүрэн бус дунд, 19 нь бага боловсролтой хүмүүс байна.



 

関連ニュース