АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд ургац хураалт 62 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022 онд газар тариалангийн үйлдвэрлэл төмс 275 га, хүнсний ногоо 166 га, жимс жимсгэнэ 84 га, малын тэжээл 4100 га, тосны ургамал 600 га талбайд тариалахаар төлөвлөсөн. Үүнээс тосны ургамал 1225 га-д, малын тэжээл 2440 га-д, хүнсний ногоо 126.3 га-д, төмс 263.2 га-д жимс, жимсгэнэ 84.7 га-д, мөн улаанбуудай 10,453 га-д тариалж, арвай 70 га-д, хошуу будаа 340 га-д тариалж, нийт 15,003 га талбайд тариалалт хийсэн байна.
Үр тариа 6,423 га талбайгаас 6,610 тн, төмс 242 га-аас 1,631 тн, хүнсний
ногоо 108 га-аас 927 тн, тэжээлийн ургамал 1,879 га-ас 4,089 тн, тосны ургамал
635 га-аас 300 тн, улаанбуудайнаас тэжээлд 700 га талбай шилжиж 1,750 тн тэжээл
хураан авч боосон бөгөөд аймгийн хэмжээнд хураалт 62 хувьтай байна.
Газар тариалангийн талбайг малын хөлөөс хамгаалах ажлын хүрээнд Төвшрүүлэх
сумын үр тарианы 11,000 га талбайг малаас хамгаалах Засаг даргын захирамж
гаргуулан мэдэгдлийг 20 өрхөд, Хайрхан, Өлзийт сумын 6,000 га талбайг малаас
хамгаалахаар 40 айлд хавар болон намар мэдэгдэл хүргүүлжээ.