АРХАНГАЙ: Энэ улиралд есөн иргэнд ипотекийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-01 15:16:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ улиралд 5 иргэнд 260.4 сая төгрөгийн ипотекийн зээлийг банк өөрийн эх үүсвэрээр, 4 иргэнд 341.1 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй хөтөлбөрийн эх үүсвэрээр олгосон байна.

2022 оны 3 дугаар улирлын байдлаар 813 иргэн 28.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүний 506 зээлдэгчийн 18.8 тэрбум төгрөг нь Монголын Ипотекийн корпораци (МИК)-д шилжсэн зээл, 307 зээлдэгчийн 9.6 тэрбум төгрөг нь банкуудын тэнцэлд бүртгэлтэй зээл байна. Банкуудын тэнцэлд байгаа зээлийн үлдэгдлийн 29.4 хувь буюу 2.8 тэрбум төгрөг нь 5 болон 6 хувийн хүүтэй, 9.7 хувь буюу 930.2 сая төгрөг нь 8 хувийн хүүтэй “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр олгосон зээл байгаа бол 58.9 хувь буюу 5.7 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон, 2.0 хувь буюу 190.4 сая төгрөг нь бусад эх үүсвэрээр олгосон зээл байна.

Архангай аймагт 2003 оноос хойш нийт 2060 иргэнд 58.161 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.


2013 оноос хойш 1,197 иргэнд 49.5 тэрбум төгрөгийн Ипотекийн зээл олгосон байна. Үүний 103 иргэнд олгосон 4.8 тэрбум төгрөгийн 5 хувийн хүүтэй, 79 иргэнд олгосон 4.3 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй, 520 иргэнд олгосон 26.4 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй зээлийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр, 9 иргэнд олгосон 424.7 сая төгрөгийн зээлийг Засгийн газрын хөтөлбөрийн эх үүсвэрээр, 486 иргэнд олгосон 13.5 тэрбум төгрөгийн зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна.

関連ニュース