АРХАНГАЙ: В.Мөнхбатыг аймгийн Засаг даргад санал оруулж дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаан өнөөдөр 17.00 цагт хуралдаж, аймаг Засаг даргын асуудлыг хэлэлцэн баталлаа. Олон өдөр хойшлогдсон ээлжит бус 9-р хуралдаанаар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргын орлогч Ванчингийн Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах тогтоолыг гаргалаа.
Хайрхан сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ванчингийн Мөнхбат нь 1978 онд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.
1986-1996 онд Ерөнхий боловсролын сургууль
1996-2000 онд Идэр дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын менежерээр төгссөн.
Ажлын туршлага:
-2008-2012 онд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга,
-2012-2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга,
-2020 оноос одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.