Иранд алдартай эмэгтэй жүжигчнийг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕХРАН. /Reuters/. Ираны алдарт жүжигчин Таране Алидусти батлан
даалтаар суллагдсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл лхагва гарагт
мэдээллээ. Тэрбээр Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг хүч хэрэглэн дарж
байгааг шүүмжилснийхээ төлөө баривчлагдаад байжээ.
2017 онд “Oscar”-ын шагнал хүртсэн “The Salesman” кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан жүжигчин
11 дүгээр сард “Instagram”
хуудсандаа эсэргүүцлийн жагсаалын гол уриа лоозон болох “Эмэгтэй хүн, Амьдрал,
Эрх чөлөө” хэмээн курд хэлээр бичсэн цаасыг барин толгойн алчуургүй зургаа нийтлэх
зэргээр жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ.
“12 дугаар сарын
17-нд баривчлагдаад байсан Т.Алидустийг өнөөдөр батлан даалтаар суллалаа” гэж “ILNA” агентлаг жүжигчний өмгөөлөгчийн мэдэгдлээс эш татан
мэдээлсэн бөгөөд түүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүний дараа Техран хотын “Evin” шоронгийн урд авхуулсан Т.Алидустийн гэрэл
нийгмийн сүлжээнд тархжээ.
Залуу курд бүсгүй
Махса Амини толгойн алчуураа зохисгүй зүүсэн гэх шалтгаанаар ёсзүйн цагдаа нарт
баривчлагдсаныхаа дараа нас барсан явдлаас үүдэн Иранд эсэргүүцлийн жагсаал
өрнөх болсон юм. Норвегид төвтэй “Iran Human Rights” байгууллагын мэдээлснээр, баривчлагдсан
жагсагчдын 100 орчимд цаазын ял ногдуулж магадгүй байна.