Зэсийн үнэ сүүлийн хагас жилийн дээд түвшинд хүрлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК.
/PRIME/. Зэсийн хамгийн том
хэрэглэгч Хятад улс хилээ нээсний дараа зэсийн үнэ сүүлийн хагас жилийн
дээд түвшиндээ хүрчээ.
Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх зэсийн фьючерс
хэлцлийн үнэ 3 хувиар өсөж нэг тонн зэсийн үнэ 8866 ам.доллар болсон нь
2022 оны зургаадугаар сарын 21-ээс хойших хамгийн дээд үзүүлэлт болсон байна.
Лондоны металлын бирж (“LME”) дээр гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн
үнэ 3.14 хувиар өсөж 8859.5 ам.доллар, хөнгөн цагааны үнэ 6.23 хувиар өсөж
2438.5 ам.доллар, цайрын үнэ 6.02 хувиар өсөж 3205.5 ам.долларт
хүрчээ.
Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улс “ковидыг тэглэх” бодлогоо зөөлрүүлж хилээ нээснээр зэсийн эрэлт нэмэгдэж улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.