ӨМНӨГОВЬ: Түмэн тэмээний баярыг “Нээлттэй Өмнөговь” уриан дор зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-28 16:14:12

Даланзадгад /МОНЦАМЭ/  Монголын говийн аялал жуулчлалын анхны эвент үйл ажиллагаа бол “Түмэн тэмээний баяр" юм.

 

24 дэх жилдээ болж буй тус баярыг 3 дугаар сарын 5,6,7-нд Монголд зочлох жилийн хүрээнд “Нээлттэй  Өмнөговь” уриан дор зохион байгуулна.

 

Түмэн тэмээний баяр нь говийнхны тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчдээ алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн үржүүлж хамгаалах, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийг дэмжих үндсэн зорилготой.

 

Энэхүү баяраар тэмээтэй парад, атан тэмээний уралдаан, гоё тэмээтэй сайхан хосын тэмцээн, тэмээтэй буухиа, тайлаг, торомны уралдааныг зохион байгуулна.

 

Түмэн тэмээний баярын үеэр олгох эрхийн мандат 20000 төгрөгийн үнэтэй, харин гадаадын иргэн 50 ам.доллароор худалдан авах боломжтой. Энэ эрхээр гараанаас бариа хүртэлх тодорхой зайд нэгдсэн унаагаар явж зураг авах, уралдаан тэмцээний талбайд зургаа авахуулж болно. Түүнчлэн тэмээн жагсаал, тэмээн поло, тэмээний уралдаан зэрэг тэмцээнд жуулчид, зочдыг баг гарган оролцох боломжоор хангаж өгөх зэрэг ажил зохиохоор төлөвлөж байгаа аж.

 

Энэхүү баярыг анх 1997 онд зохион байгуулж байсан бөгөөд 1996 онд өргөжин тэлж, Монгол орны нийт тэмээчин, уралдаанчдыг хамруулан “Монгол тэмээ-999” нэрийн дор зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулсан амжилтаар Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. 

 

関連ニュース