ХОВД: Энэ сард агаарын температур олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-01 09:47:05

Жаргалант /МОНЦАМЭ/. Энэ сард нийт нутгаар агаарын температур, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 


Гуравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь нутгийн хойд болон өмнөд хэсгээр 0-6 градус, бусад нутгаар -6-14 градус хүйтэн байдаг ажСарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар нийт нутгаар 0–4 мм хур тунадас ордог байна.


2023 оны гуравдугаар с
арын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай байна. Сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хур тунадас, цас орж, салхи шуургатай байх магадлал их байна.

Иймээс иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Энэ оны гуравдугаар сарын 1-5-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.
Энэ сарын 4-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи энэ сарын 4,5-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи секундэд 3-8 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд нийт нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө +3 градус дулаанаас -2 градус хүйтэн байна.

Одоогоор  Ховд аймгийн Алтай, Үенч суманд 14 см, Булган сум 8 см, Манхан, Ховд Дарви суманд 2 см цастай байна. Мөн Зэрэг, Чандмань суманд 1 см, аймгийн төв буюу Жаргалант суманд 1 см-ээс бага цастай, бусад сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байгаа юм.

 

                    Ихэнх голын мөс нимгэрч хэврэгших тул эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа


Буянт гол 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар  мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч мөсөн дээгүүр ус урссан (хачир гүйсэн) байдалтай байна.

Булган гол 81 см, Ховд гол 73 см, Дунд цэнхэр гол 40 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа. Харин Долоон нуур гол 50 см, Төгрөг гол 65 см, Чоно-Харайх гол 77 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Мөн Хар Ус нуурын мөсний зузаан 71 см байна гэж мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. 

Цаашид цаг агаар дулаарч, нийт голын  уртын дагууд мөсөн бүрхүүл хэврэгших, нимгэрэх бөгөөд өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 17-36 см нимгэн байгаа юм. Иймээс иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө.

Мөн Хар-Ус нуурын арлуудад өвөлжсөн айл өрхүүд хаваржааны бүс рүүгээ нүүх зэргээр зохицуулалт хийхийг мэргэжилтнүүд онцгойлон анхааруулав.

関連ニュース