Таиландын хаан эмнэлэгт хэвтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-04 12:49:41

БАНГКОК. /Kazinform/. Таиландын хаан Пумипон Адульядет нийслэл Бангкок хотын нэгэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаа тухай тус улсын Хааны ордон мэдэгдлээ.

Хаан ширээнд хамгийн удаа сууж буй Пумипон Адульядетын амьсгал сүүлийн үед давхцах болж, цусны даралт нь буурч, бөөрний үйл ажиллагаа нь хэвийн бус болжээ.

Өдгөө 88 настай хаан Пумипон сүүлийн саруудад нэг бус удаа эмнэлэгт хэвтсэн юм.

Өнгөрсөн онд тэрбээр цөсөө авахуулах хагалгаанд орсон.

Таиландын хувьд түүний эрүүл мэндийн асуудал сүүлийн жилүүдэд түгшүүртэй асуудлуудын нэг болоод байна. Түүнийг хэн залгамжлах нь тодорхойгүй байгаа юм. Тэрбээр сүүлийн таван жилийн дийлэнх хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн билээ.

Г.Доржханд

関連ニュース