Сайншанд хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр С.Одбаярыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-04 15:42:51

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 9 дүгээр сарын 01-нд захирамж гаргаж Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж  түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр С.Одбаярыг томиллоо.

С.Одбаяр 2004-2008 онд аймгийн Стандартчилал Хэмжилзүйн төвд Нэгдсэн лабораторийн эрхлэгч, чанарын менежер, 2008-2009 онд тус аймгийн ЗДТГ-т Хүнс, Хөдөө аж ахуйн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, 2010-2016 онд “ОДГАН ШАНД” ХХК-ний захирлаар ажиллаж байжээ.

Мөн 2013 оноос Дорноговь аймгийн МАН-ын дэд дарга, Сайншанд сумын МАН-ын хорооны дарга, МАН-ын Бага хурлын гишүүн, 2015-2016 онд  аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос төлөөлөгчөөр дахин сонгогдон ажиллаж байгаа боловсон хүчин аж.

Мөн “Чандмань-Илч” ОНӨҮГ-ын дарга Б.Төмөрхуяг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж түүний ажлыг тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Азбаяр хүлээн авсан байна.

Х.Эрдэнэбулган

 

関連ニュース