ТӨВ: Жендэрийн мэдрэмжтэй 12 бичил төсөл хэрэгжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форумыг танхим цахим хосолсон хэлбэрээр энэ сарын 11-нд зохион байгуулж, 48 оролцогч хамрагджээ.
Форумын үеэр 3 бүлэг
сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Төв аймгаас “Орон нутгийн
түвшинд хэрэгжүүлсэн жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн туршлагыг түгээн
дэлгэрүүлж, тогтвортой хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг
өрнүүлсэн байна.
Энэ үеэр Төв аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа туршлагыг хуваалцсан юм. Үүнд, Жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтийн тогтолцоог орон нутаг, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх аргачлалыг туршиж, цаашид жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн суурь хөрсийг бий болгох, үндэсний хэмжээнд хувь нэмрээ оруулах зорилгоор МЕRIT төсөлтэй хамтран Төв аймгийн 32 албан хаагчийг хамруулан Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт туршилтын 12 бичил төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн 12 бичил төслийг хэрэгжүүлснээр байгууллагууд хүүхдийн өрөө, охид, эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө, зөвлөгөө мэдээллийн танхимтай болж, сайн туршлагууд бусад аймаг, сум, байгууллагуудад нэвтэрч, охид эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох идэвх оролцоо дээшлэн, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд жендэрийн эрх тэгш байдал, оролцоог дэмжиж, хөгжлийн үр шимээс эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш хүртэх боломжийг бүрдүүлжээ.
Тухайн сэдвээр мэргэшсэн 4-5 хүнийг сонгон авч тэр сэдвийн хүрээнд зөвлөгөөн, яриа өрнүүлэхийг панел хэлэлцүүлэг гэнэ.